
Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол Улсад ядуурлын түвшин өнгөрсөн онд 29.8 хувьтай байна хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлж байсан.
Тэгвэл энэ тоо хэрхэн өөрчлөгдөж, хэд болсон талаар
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2012 оны үр дүнд үндэслэн тус газраас мэдээлэхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэлийн бага хурал маргааш 11:00 цагт ҮСХ-ны 320 тоот өрөөнд болно. Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/
“Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа ч ядуурал дүйцэх
хэмжээнд буурахгүй байна” гэж дүгнэсэн юм.