Баянзүрх дүүргийн ес, 17-р хорооны иргэдэд дүүргийн цагдаагийн хэлтэс, ГХУСАЗЗ, ИТХ, ЗДТГ-тай хамтран иргэний нээлттэй, төрийн үйлчилгээг таниулах өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдөр 17.00 цагт Шархадны эцэст зохион байгуулагдах уг хуралд Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй оролцохын цагдаагийн газраас уриалж байна. Төрийн үйлчилгээ гэдэгт иргэдийн мэдэхийг хүсч байдаг бүхий л асуудлууд багтах юм. Тухайлбал, Тэтгэвэр тогтоож, олгохтой холбоотой асуудал, Эмийн үнийн хөнгөлөлт олгох, Ажилгүйдлийн тэтгэмж тогтоож олгохтой холбоотой асуудлаар иргэд сонирхосон асуултынхаа хариултыг авч боло юм.24tsag.mn.



















































