Монгол Улс Хятадад Дорнод аймгийн “Петро Чайна”-аас түүхий газрын тос нийлүүлж, Өвөрмонголоос шатахуун авахаар болсон.

Монгол Улс Хятадад Дорнод аймгийн “Петро Чайна”-аас түүхий газрын тос нийлүүлж, Өвөрмонголоос шатахуун авахаар болсон. Энэ жилээс Тамсагийн газрын тосны үнэ цэнэ нэмэгдэх юм. “Петро Чайна”- гийн олборлож буй түүхий газрын тосны үнийн жишиг болон гаргаж буй хэмжээтэй дүйцүүлэн БНХАУ-ын Өвөрмонголоос шинэ стандартын шатахууныг импортлон оруулж ирэх гэрээг Уул уурхайн яам, Газрын тосны газрынхан хийгээд байгаа. “Монгол-93” нэртэй шинэ шатахууныг маргаашаас эхлэн Монгол Улсад албан ёсоор нийлүүлэхээр болсон байна. Энэ удаа БНХАУ-аас авах 10 мянган тонн АИ-92 автобензин болон дизель түлш нь тонн тутамдаа 100-150 ам.доллараар хямд байх ажээ.
“Петро Чайна”-аас жилд 4000 орчим’ тонн газрын тосны бүтээгдэхүүнийг гадныханд нийлүүлэх боломжтой гэж салбарын яамныхан тооцоолсон байна.
24tsag.mn