“Улаанбаатар такси” компанийн ажилтанууд бусдыг зодож дээрэмдсэн, тарчлаасан гэх үндэслэлээр эрүү үүсээд байгаа билээ. Мөн Бодь группийн харьяа “Улаанбаатар такси”-аар үйлчлүүлэхдээ удаа дараалан хулхидуулж, дарамтлуулж элдвээр доромжлуулсан иргэд хэвлэлийнхэнд ч хандаад байсан. Гэтэл уг компани гаргасан алдаа, дутагдлаа засаж залруулахгүй байгаа бололтой. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар такси компани "Чингис хаан" нисэх онгоцны буудал руу км нь 900 төгрөгөөр явж байгаа талаар үйлчлүүлэгчид нь гомдоллож байгаа юм. Тэд ШӨХТГ-т ч энэхүү гомдлоо мэдүүлжээ. 1991 тусгай дугаар луу нь залгаад асуухаар км -г нь 500 төгрөгөөр тооцож явуулна гэж яриж байсан боловч таксинд нь суугаад явахаар жолооч нь би мэдэж байна. Угаасаа 900-гаар явдаг, утасны опературууд нь мэдэхгүй гэж яриад мөнгө нэхээд авч байна гэнэ. Бухимдсан иргэд худлаа мэдээлэл өгч байгаа Улаанбаатар такси компанийн талаар ийн манай сайтад хандлаа. Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (10)