
Өнөөдөр Төрийн ордонд "Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013" зөвшилцөх уулзалт болж байна. Энэ уулзалтаар Улсын баяр наадам дөхөж буйтай холбоотойгоор хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, хууль журманд хэрхэн тусгах талаар зөвлөлдөж байна.
"Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013" зөвшилцөх уулзалтыг Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулж байна. Уулзалт 11.00 цаг хүртэл үргэлжилнэ.