
Энэ сарын 25-ны өдөр Бурхан багшийн их дүйцэн өдөр болох гэж байна. Тиймээс зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй гэрэлт зул өргөх ёслол болох юм. Уг арга хэмжээг “Оюунлаг клуб”, “Даммакаяа” бясалгалын төв болон “Цэцэн хааны хүч” сан хамтран зохион байгуулах аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү ёслолд Гандантэгчэнлин, Дашчойлин хийдийн лам нар, сүсэгтэн олон оролцох юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/