Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Мэргэжлийн хяналтын
газрын даргын шийдвэрээр улсын ахлах байцаагчийн 2013 оны тавдугаар
сарын 2-ны өдрийн 002 тоот албан шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих
зорилгоор "Шаргалжуут" рашаан сувиллын газарт өчигдөр шалгалт хийжээ.

Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэрээр улсын ахлах байцаагчийн 2013 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 002 тоот албан шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор "Шаргалжуут" рашаан сувиллын газарт өчигдөр шалгалт хийжээ. Шалгалтын багийнхан хүнсний бүтээгдэхүүн, автозамын ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй зэрэг 20 гаруй чиглэлд шалгалтыг явуулжээ. Тэгвэл энэ үеэр "Шаргалжуул" рашаан сувилалд олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал амрагчдын байрны эрүүл ахуй хангалтгүй байсан байна. Гэтэл “Шаргалжуут" рашаан сувиллын захиргаа амрагчдаа энэ сарын 15-наас буюу өчигдрөөс авч эхэлсэн байна. Мөн амралтын байрны ар талд мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр усны хайгуулын өрөмдлөг хийсэн, рашааны ундарга бүхий толгойн орой дээр зурагтын болон холбооны антенн байрлуулсан, рашааны онцгой бүсийн хамгаалалтыг тогтоогоогүй, амралтын гэрүүдийн оронд рашааны ундарга дээр овор хэмжээ ихтэй материалаар барилга байгууламж барьснаас рашааны ундарга багассан, зарим чухал рашаан ширгэж алга болсон зэрэг олон зөрчил шалгалтын явцад илэрчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)