
Өнөө өглөө Чингис зочид буудлын эсрэг талд байрлалтай 51-р байрны орцонд мөнгөн ус асгарсан дуудлага Онцгой байдлын ерөнхий газар ирсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл тус газрын явуулын лабораторийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид шуурхай очиж мөнгөн ус асгарсан газар ажиллаж байна. Одоогийн байдлаар 51-р байрны оршин суугчдыг гадагш дотогш гаргахгүй хөл хорьсон ба, мөнгөн ус асгарсан орцыг ариутгаж, бүрэн хоргүйжүүлэлт хийсний дараа хөл хориог цуцлах аж.
Д.Ундрах /24tsag.mn/