
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ баримт бичгийг Монгол Ардын Хувьсгалт намын төлөөлөгчид өнөөдөр үдээс хойш Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Ийнхүү Ардчилсан нам,, Монгол Ардын нам, МАХН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг тус тус хүлээлгэн өгөөд байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж
СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.