Удахгүй шар хантаазтангууд буюу ТҮК-ийн ажилчдын цалин 800 мянган төгрөг болно. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрт нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч нарын цалинг 800 мянгад хүргэнэ гэсэн заалт тусгагдсан байгаа. Учир нь хоёр ээлжээр ажилуулахад ажилчдын тоо хангалтгүй байгаа юм байна. Тиймээс Хот тохижилтын газрынхан төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн ажилчдын дундаж цалинг нэмэхээр болжээ.Сонирхуулахад, “шар хантаазтан”-уудын дундаж цалин одоогоор 500-730 мянга гэнэ. Тэд өглөөний 05.00 цагаас оройны 19.00-20.00 цаг хүртэл нийтдээ 366 нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэдэг юм байна.
Мөн тэднийг гадаадад амруулахаар болсон билээ. 


















































Сэтгэгдэл (3)