Зам засварын ажлууд эд явагдаж байгаа энэ үед ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусаад байгаа юм байна. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийж, маргааш орой авто замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд явагдаж байна. "Экспресс зам" ХХК ийнхүү Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас хоёр өдрийн өмнө нээхээ мэдэгдлээ.


24tsag.mn