
АНУ-ын Нью-Иорк хотод байрлах "Хэритаж Аукшион"-ы дуудлага худалдаагаар
зарагдах гэж байсан Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн араг ясыг
Монголынх гэдгийг холбогдох байгууллагууд батлаад байгаа. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийн дагуу Тиранозаурус Батаарыг Монголд
авчрахаар Монголын албаны хүмүүс Нью-Иорк хотод
очсон. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тал манай төлөөлөгчдөд уг олдворыг албан
ёсоор хүлээлгэж өгсөн билээ. Тэгвэл Батаар өчигдөр Нью-Йоркоос гараад нутгийн зүг ирж яваа гэнэ. Өнөө орой Кореан Эйр-ийн нислэгээр ирэх аж. Албаны хүмүүс Батаарыг хүлээж авахаар бэлдэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)