Улсын цэцэрлэг хүрэлцээгүйгээс болж эцэг эхчүүд хүүхдээ төлбөртэй,
хувийн цэцэрлэгт өгдөг. Тэгвэл зарим нэг хувийн цэцэрлэгүүд хүүхэд
яваагүй өдрийн мөнгөгийг хасахгүй байгаа талаар иргэд гомдоллож байна.

Улсын цэцэрлэг хүрэлцээгүйгээс болж эцэг эхчүүд хүүхдээ төлбөртэй буюу хувийн цэцэрлэгт өгдөг. Тэгвэл зарим нэг хувийн цэцэрлэгүүд хүүхэд яваагүй өдрийн мөнгөгийг хасахгүй байгаа талаар иргэд гомдоллож байна. "Хүүхэд ямар нэг шалтгаанаар яваагүй бол тухайн өдрийнх нь мөнгийг төлбөрөөс нь хасаж боддог баймаар юм. Энэ тал дээр хяналт тавих хэрэгтэй байна" гэх мэтээр иргэд ШӨХТГ-т ч хувийн цэцэрлэгүүдийн төлбөрийн асуудлаар гомдол тавьсаар байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, "Баянмонгол" хороолол дахь "Том жаал" цэцэрлэг хүүхдийн яваагүй хоногийн төлбөрийг буцаан олгодоггүй байна. Мөн Баянзүрх дүүргийн 14-р хорооны Ахмадын хорооллын "Нар" цэцэрлэг мөн л хүүхдийн яваагүй өдрийн мөнгийг бодож өгдөггүй гэх гомдлууд ирсэн юм.
24tsag.mn