“ICT-EXPO-2013” үзэсгэлэн өнөөдөр "Мишээл экспо" төвд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаны хүмүүс
хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн эхэнд “Робокон-2013” тэмцээний шилдэг
бүтээлүүдийг танилцуулж, роботыг Ерөнхий сайд удирдсан юм. Энэ удаагийн үзэсгэлэн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд олон улс, гадаадын байгууллагууд түлхүү оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, “КАНСАТ” бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн, программ хангамжийн тэмцээнүүд, Эрдэм шинжилгээний хурал /ICT and improving toad safety/, “ICT for life” зохиомжийн дор дижитал арт тэмцээн, Флаш моб бүжгийн уралдаан, цахим спортын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн зэрэг салбарын хурдацтай хөгжлийн үр болсон сонирхолтой олон арга хэмжээнүүд зохиогдож байна.
