Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
"Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар
авах арга хэмжээний тухай" А/479 тоот захирамж гаргажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай" А/479 тоот захирамж гаргажээ. Захирамжийг "Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага" MNS 5480:2005, "Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус техникийн шаардлага" MNS 5582:2006 стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтэд үндэслэн гаргасан гэнэ. Үүнтэй холбоотойгоор арьс ширний үйлдвэрээс гарч буй химийн бохирдолтой ноосыг урьдчилан цэвэрлэх байгууламжид холбогдоогүй ноос, ноолуур угаах үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүдэд зогсоох, авто угаалгын төв, өлөн боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинэчлэн тогтоох, хэвлэлийн хор, будаг бүхий сонин сэтгүүлийн хаягдал цаасыг дахин боловсруулж ариун цэврийн цаас үйлдвэрлэхийг хориглоод байна. Мөн нийслэлд баригдах цэвэрлэх байгууламж болон ус цэвэршүүлэх чиглэлээр баригдах байгууламжуудад тавигдах шалгууруудыг боловсруулан батлуулах болсон талаар Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.