
Өнгөрсөн сарын 12-нд чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч материал бүрдүүлэлт хангалтгүй, нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хурлыг хойшлуулсан юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас СӨХ-ны Дээд зөвлөлийг өнгөрсөн нэгдүгээр сард "Сууц өмчлөгчдийн холбоо байхад Дээд зөвлөл гэж бас нэг байгууллага байх ёсгүй. Хууль бус байгуулагдсан учраас татан буулгах мөн өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар үзсэн" гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)