
Одоогийн байдлаар тус улсад халдварын лаброториор батлагдсан тохиолдол 131, үүнээс нас барсан 32, эмчлэгдэж буй нь 55, эдгэрч эмнэлгээс гарсан нь 44 болсон юм. Манайд шувууны ханиаднаас болж дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн хятад улсын гарал үүсэлтэй тэжээвэр шувуу, тахианы мах махан бүтээгдэхүүн, өндөг, өндгөөр хийсэн бүтээгдэхүүн, шувууны тэжээл оруулж ирэхийг хориглоод байсан. Харин өчигдрөөс эхлэн хоригийг цуцалсан байна. Замын-Үүд боомт дээр зөрчил илрээгүй, хувь хүмүүсийн гаргасан жижиг зөрчлүүд илэрсэн боловч тухай бүрт нь албаныхан устгал хийсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/