Өнөөдөр 12.00 цагт Хэвлэлийн хүрээлэн дээр “5 настай хүү болон хүүхдийн
эрх”-н асуудлаар Лантуун дохио ТББ-н зүгээс хэвлэлийн бага хурыг албан
ёсоор зарлаж байна.

Өнөөдөр 12.00 цагт Хэвлэлийн хүрээлэн дээр “5 настай хүү болон хүүхдийн эрх”-н асуудлаар Лантуун дохио ТББ-н зүгээс хэвлэлийн бага хурыг албан ёсоор зарлаж байна. Уг хуралд 5 настай хүүгийн талаар анхдагч мэдээллийг өгч нийгэмд түгээсэн 103 түргэн тусламжийн эмч Батсүх, одоог хүртэл хүү болон түүний гэр бүлд эмнэлгийн болон хууль эрх зүйн хамгаалалтын тусламжийг үзүүлж байгаа Лантуун дохио ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зүгээс албан ёсны мэдэгдлийг хийх болно. Хэрэг яаж эхэлсэн болон өнөөдөр ямар байдалтай байгаа талаархи бодит мэдээллийг хүргэж, цаашид бусад хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлаар бодитой төлөвлөгөө болоод алхмуудыг танилцуулах аж.
Д.Ундрах /24tsag.mn/