Олон улсын өрхийн эмч нарын холбооноос санаачлан 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Харин
Монголд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаал гарснаар “Монголын
өрхийн эмч нарын өдөр”-ийг өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхлэхээр
болсон юм. Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг угтан “Өрхийн эмч- таны туслагч” 1000 хүний явган аялал болно. Аялал өнөөдөр зохион байгуулагдах бөгөөд аяллын нээлт 10.00 цагаас Зайсан толгойн хажуугийн “Бурхан Будда” хөшөөний урд болж байгаа юм.
24tsag.mn