Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 17 эмнэлэгт гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалт явуулжээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 17 эмнэлэгт гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалт явуулжээ. Шалгалтанд мэргэжлээс шалгаалах өвчин судлалын төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улсын II нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 24. 26. 27, 30, 31 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Наркалогийн эмнэлэг, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд хамрагджээ. Эдгээр байгууллагаас 76 зөрчил илэрсэн бөгөөд 18 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх долоон шаардлага, хоёр мэдэгдлийг шийдвэр гаргах түвшний албан тушаалтанд хүргүүлсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)