Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангийн ээлжит “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангийн ээлжит “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр болно. Энэ удаагийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр хүмүүжигчид тус ангид хоригдох хугацаандаа үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажил хийж авсан цалингаа гэр бүлдээ гардуулах ажиллагаа болох юм. Өдөрлөгт зориулан олны танил соёл, урлагийнхан уран бүтээлээ сонирхуулахаас гадна, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах аж.