Цаг уурын байгууллагаас энэ амралтын өдрүүдэд цасан шуурга шуурна хэмээн мэдээллээ.

Цаг уурын байгууллагаас энэ амралтын өдрүүдэд цасан шуурга шуурна хэмээн мэдээллээ. Тодруулбал, өнөө шөнөГовь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах юм байна. Мөн зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас ард иргэдэд анхааруулжээ.
Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас малчид иргэдэд дараах зөвлөмжүүдийг анхааруулж байна. Салхи шуурганы үед бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн малд явуулахгүй байх,зарим нэг голуудын урсгал нэлээд ширүүссэн учир аль болох гарам, гарц бүхий газруудаар гарахыг Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа анхааруулав.