Оюутан сурагчдын хонхны баяр буюу төгсөлтийн баяр болж архи пиво, нэг удаагийн аяга лонх гэх зүйлс их хотын хаа сайгүй хөглөрөх болжээ. Тэр тусмаа Сүхбаатарын талбай шил лонх, чихэр, цэцгийн хаягдлаар "чимэглэгдсээр" байгаа билээ. Тиймээс энэхүү байдлыг харсан иргэд ихэд бухимдалтай байгаа юм. Тэд бухимдалаа өөрсдийн фэйсбүүк, твиттер хуудсаараа илэрхийлсээр байна. Тэгвэл хамгийн сүүлд Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн твиттер хуудсаараа "Хонхны баяр, хогны баяр....дараа нь цэвэрлэгээ хийх санаачлага гаргаачээ" гэж ундууцав.


Сэтгэгдэл (1)