Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл
эрхэлж буй нийтэд зарлагдсан 23 үйлдвэрээс 17 газрыг хамруулан
шалгалтыг хийсэн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй нийтэд зарлагдсан 23 үйлдвэрээс 17 газрыг хамруулан шалгалтыг хийсэн байна. Шалгалтанд хамрагдахаар нэр заагдсан 23 үйлдвэрээс “Спирт бал бурам” ХХКомпаний Улаанбаатар дахь салбар, “Аранзал трейд”, “Дөрвөн луу”, “Би Цэ”, “Морьтон монгол” ХХК-иудын архины үйлдвэрүүд, “Морьтон монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэр нийт зургаан газар үйл ажиллагаагаа явуулаагүй түр зогссон байжээ.
Харин шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдээс “Цэс Хайрхан” ХХК-ийн агуулахад , хадгалалтын хугацаа дуусч чанар, аюулгүйн шаардлага хангахгүй 4.2 тонн, чацаргана жимсний концентрацийг хураан авч, устгах акт тогтоосон байна. Энэ үеэр "Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдээс 30 хүн хамруулан зохион байгуулжээ.
24tsag.mn