Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх их засварыг энэ сарын 15-наас эхлэн ирэх наймдугаар сарын 30 хүртэл хийхээр болсон. Энэхүү ажлыг улсын төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэх юм. Энэ дагуу халуун усны хязгаарлалт хийхээр болсон билээ.Дүүрэг хороодод хуваарийн дагуу 10-15 хоногийн хугацаанд халуун усны хязгаарлалт хийх юм байна. Одоогийн байдлаар хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн хороодууд мөн Хан-Уул дүүргийн зарим хэсэгт халуун усны хязгаарлалт хийн, засварын ажил үргэлжилж байна
24tsag.mn.



















































