Өнөөдөр зуслангийн газруудын ойролцоох хогийг цэвэрлэх аян эхэлж байгаа билээ. Тэгвэл амласан ёсоор оюутнууд болон цэргүүд зуслангуудын хогийг цэвэрлээд эхэлчихсэн байна. Гэвч зарим газраар цас ороод эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Өнөөдөр зуслангийн газруудын ойролцоох хогийг цэвэрлэх аян эхэлж байгаа билээ. Тэгвэл амласан ёсоор оюутнууд болон цэргүүд зуслангийн зам дагуух хогийг цэвэрлээд эхэлчихсэн байна. “Эх дэлхийн цэвэрлэгээ” нэрийн дор болох энэ ажилд 2000 оюутан, 250
цэрэг оролцож, иргэдийнээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг
бүрдүүлэх, их хотынхоо цэвэр цэмцгэр байх үйлсэд хувь нэмрээ оруулахаар
болсон. Хогийг “Хоёрдогч түүхий эдийн холбоо”-ны 30, Чингэлтэй,
Сүхбаатар дүүргийн хог тээврийн 25 машинаар зөөвөрлөхөөр төлөвлөжээ. Гэвч зарим газраар цас ороод эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Энэ амралтын өдрүүдэд цасан шуурга болох тул шуурга салхинаас болгоомжлохыг Онцгой байдлын ерөнхий газар анхааруулсан. Тиймээс хог цэвэрлэхээр гарсан иргэд цаг агаарын онцгой нөхцөлөөс урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй явах хэрэгтэй юм.
Сэтгэгдэл (1)