
Энэхүү ажлыг "Экспресс зам" ХХК гүйцэтгэсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө нээж байгаа юм.
Харин одоогоор Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн зургаадугаар сарын 1-нийг хүртэл хааж, хучилтын ажил хийж байна. Мөн Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг энэ сарын 25-ны өглөө нээхээр хучилтын ажил хийж, хаасан байгаа. Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто замыг мөн энэ сарын 25-ны өдөр хүртэл хаасан. Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 09 хүртэл хаан, гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл (1)