
Дүндүүр маанийн бүтээл нь Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг олон тоогоор урин уншихыг хэлдэг юм байна. Зопа Ринбүүчи ламтан ирэх наймдугаар сарыг дуустал хөтлөн явуулах аж.
Маанийн бүтээлийг бүтээхийн ач тус нь хүнд нинжин, зөөлөн сэтгэл төрүүлж, сайн, эерэг энергитэй болж, ойр орчноо адисладагт оршдог байна. Тиймээс бүх нийтээрээ маанийн бүтээлийг бүтээх нь дэлхийн энх тайвны төлөө хийж байгаа том буян хэмээн үзэж энэхүү маанийг нэг сарын турш бүтээхээр боллоо. Онцлог нь хүн нэг насаар уншиж байж дуусдаг Дүнчүүр маанийг нэг сарын хугацаанд олны хүчээр бүтээж дуусгах юм байна.
Д.Идэр