
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзах гэж байна. Уулзалтаар энэ салбарын шинэчлэлийн бодлогын талаар ярилцана. Одоогоор зарим их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилж эхлээд байгаа бөгөөд журамд бага зэрэг өөрчлөлт оржээ. Тухайлбал, их, дээд сургууль болгон төгсөгчдийн холбоотой болж байж магадлан итгэмжлэгдэх болсон юм.
Уулзалт ШУТИС-ийн номын сангийн байрны 605 тоотод 17:00 цагаас болно.
Б.Баяр