
19-р хорооллын арын дөрвөн км авто замын шинэчлэлтийн ажлыг "Си Эф Си групп" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Тэгвэл өнөөдөр 22:00 цагт тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаахаар төлөвлөжээ. Ирэх сарын 05 хүртэл зам хааснаар дулааны компенсаторын өргөтгөл болон цахилгааны сувагчлалын ажил хийгдэх бөгөөд зам барилгын ажил зэрэгцэн явагдах юм.
24tsag.mn