“Цахим татвар ба эдийн засгийн хэмнэлт” уулзалт ярилцлага маргааш 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болно. ТЕГ өнгөрсөн оны зургаадугаар сараас тоон гарын үсгийг нэвтрүүлж, ААН-ийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Суутганы тайланг цахимаар тушаах боломжтой болгосон билээ. Ингэснээр татвар төлөгчид, бизнес эрхлэгчид маш их давуу талтай болжээ. Гэтэл ААН-үүдийн зөвхөн 35% нь цахим хэлбэрээр буюу интернэт, гар утсаараа татвараа төлж байгаа нь хангалтгүй байгаа юм. Тиймээс цахимаар татвар төлөх хэнд, ямар ашигтай вэ?-Татвар төлөгчдөд үзүүлэх чанартай, шуурхай үйлчилгээ ямар түвшинд байх ёстой
-Цаашдаа татвар төлөлтийг хялбарчлах талаар авч хэрэгжүүлэх ажил зэрэг сэдвээр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Э. Батбаяр, ТЕГ-ын татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д. Баяр, ТЕГ-ын татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын байцаагч З. Ганболд, Банкны холбоо зэрэг уулзалт ярилцлага хийхээр болсон байна.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (2)