Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхдийн паркад “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхдийн паркад “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ нь зургадугаар сарын нэгнээс найман хүртэл үргэлжлэх ба залуу жүжигчид, уран бүтээлчид хүүхдийн жүжиг тоглохоос гадна янз бүрийн хөшөө, алиалагч, үлгэрийн баатрууд ирж хүүхэд багачуудыг уйдаахгүй хөтөлбөр үзүүлэхийн зэрэгцээ хүүхдүүд нүүрэн дээрээ дуртай зүйлээ зуруулж болох аж. Мөн хүүхэд залуусын хамгийн их тоглох дуртай галзуу хулгана наймдугаар сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Галзуу хулгана дээр 10-с дээш насныхан тоглох боломжтой бөгөөд 650 м урттай, 40 м өндөрт, цагт 80 км-ийн хурдтайгаар хоёр минут 30 сек давхих гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)