Чанарын баталгаагүй “Монбисквит” гэх өрмөнцрийг хотын захын
дэлгүүрүүдэд худалдаалж байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий
газраас мэдээлсэнийг бид та бүхэн дамжуулсан билээ.

Чанарын баталгаагүй “Монбисквит” гэх өрмөнцрийг хотын захын дэлгүүрүүдэд худалдаалж байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлсэнийг бид та бүхэн дамжуулсан билээ. Уг өрмөнцрийг хувь хүн хаана, хэрхэн хийсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд хотын захын гэр хорооллын дэлгүүрүүдэд 920-950 төгрөгөөр худалдаалсаар байж болзошгүй тул МХЕГ-аас дахин сэрэмжлүүллээ. “Цөцгийтэй”, “Жимстэй” гэсэн нэртэй өрмөнцрийн үйлдвэрийн хаяг нь Баянгол дүүргийн Амарсанаагийн гудамжинд байрлалтай гэх боловч шалгалт хийх явцад энэ дүүрэгт ийм нэртэй газар байхгүй, бүтээгдэхүүн дээрх холбоо барих утас нь ашиглалтанд байхгүй дугаар байсан гэнэ. Хаяг, байршил нь тодорхойгүй “Монбисквит” үйлдвэрийг байгуулахаар өнгөрсөн онд иргэн н.Оюунболд гэгч нь дүүргийнхээ мэргэжлийн хяналтын газарт хандсан аж. Тухайн үед ажлын байрны шаардлага хангаагүй учир үйл ажиллагааны дүгнэлт олгоогүй байна.
24tsag.mn