Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, “Туушин”
зочид буудал хамтран “Хүний нөөц бүрдүүлэх өдөрлөг”- ийг өчигдөр зохион
байгуулав.

Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, “Туушин” зочид буудал хамтран “Хүний нөөц бүрдүүлэх өдөрлөг”- ийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр 20 гаруй зочид буудал, зоогийн газар 2000 гаруй ажлын байраа танилцуулсан юм. Тухайлбал, ирэх сард ашиглалтад орох “Бэст Вестернпример”, “Туушин” зочид буудал 250 ажлын байранд залуусыг урьж байгаа юм байна. Түүнчлэн энэ сард нийслэлийн Хөдөлмөрийн газарт 6000 гаруй ажлын байрны захилга иржээ. Харин 9000 орчим ажилгүй иргэн бүртгүүснээс 64 хувь нь тус газраар зуучлуулж ажилд оржээ.
Д.Ундрах /24 tsag.mn/