
Өмнө нь 1000 төгрөгийн тасалбар авч ордог, нэг тоглоомын үнэ 4000-6000 төгрөгийн үнэтэй байсан. Харин шинэ шийдвэрийн дагуу хүүхэд 15 мянга том хүн 20 мянган төгрөгний тасалбар төлөөд бүх тоглоом дээр үнэгүй тоглох болсон билээ. Тэгвэл сая хийсэн шалгалтаар Үндэсний соёл амралын хүрээлэнгийн тоглоомын үнийг үндэслэлгүй болохыг тогтоосон байна.
Тиймээс хүүхдийн паркт нэвтрэх үнийн тасалбарыг хуучин хэвэнд оруулж 1000 төгрөг болгожээ. Цаашид тасалбарын 1000 төгрөгөө төлж орсон иргэд тоглохыг хүссэн тоглоомдоо төлбөр төлж тоглох юм байна. Одоогоор ШӨХТГ-ын шалгалт бүрэн дуусаагүй байгаа бөгөөд парк руу ороход заавал 1000 төгрөг төлөх шаардлагатай эсэхийг мөн тогтоохоор ажиллаж байгаа аж. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүгээс архичид, хулгайч гэх мэт хүмүүсийг парк руу нэвтрүүлэхгүйн тулд энэ төлбөрийг авдаг гэж тайлбарлаж байгаа бөгөөд ШӨХТГ-ынхан үүнийг өөр аргаар зохицуулах болмжтой гэж үзэж байгаа гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)