
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийн хүрээнд тус үзэсгэлэнг зохион байгуулсан юм.
"ICT EXPO 2013" үзэсгэлэнгийн үеэр компьютер угсрах, 10 хуруугаар хурдан шивэх, цахим спортын улсын аварга шалгаруулах, компьютер графикийн, харлем шейк-флаш моб бүжгийн болон кансат хиймэл дагуул хөөргөх зэрэг олон сонирхолтой уралдаан, арга хэмжээ боллоо. Үзэсгэлэнд мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч олон компани өөрсдийн ажил, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж оролцсон юм.
Харин шилдгүүдийн шагналыг 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар ресторанд болох "ICT AWARDS-2013" ёслолын арга хэмжээний үеэр гардуулах юм. “ICT EXPO 2013” үзэсгэлэнгийн шилдэгүүдийг дараах 11 төрлөөр тодруулна. Үүнд, шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн, үзэсгэлэнгийн өвөрмөц оролцогч, үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч, үзэсгэлэнгийн шилдэг оролцогч, хамгийн хүртээмжтэй үйлчилгээ гэсэн номинациуд багтаж байна.