Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Энхтөр: Жолооч хэргийн газрыг орхиж зугтсанаараа санаатай үйлдэл болж хүлээх хариуцлага нэмэгддэг

2013-5-22
0
ЖИРГЭХ
Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Энхтөрөөс сүүлийн үед гарч байгаа зам тээврийн ослын нөхцөл шалтгаан, ослын гаралтын талаар тодрууллаа.

34269_58256    Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа С.Энхтөрөөс сүүлийн үед гарч байгаа зам тээврийн ослын нөхцөл шалтгаан, ослын гаралтын талаар тодрууллаа.

-Он гарсаар зам тээврийн ослын дуудлага хэд хүрчив. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал?

-2013 он гарсаар Замын цагдаагийн газарт нийт 17598 дуудлага ирсэн байна. Үүнээс осол хэргийн шинжтэй дуудлага 3963 бүртгэгджээ. 1386 нь хүний эрүүл мэнд хохирсон дуудлага, 2579 нь тодорхой хэмжээгээр эд материалын хохирол учирсан дуудлагууд байна. Зам тээврийн ослын улмаас 30 хүний амь нас хохирсон.  Харин улсын хэмжээнд 81 хүний амь нас эрсэдсэн гэх тоо баримт байгаа.

-Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал хэр гарч байна?

-Хүүхдүүд зам тээврийн осолд орж амь насаараа хохирсон 14 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гурван хүүхэд нийслэлд зам тээврийн осолд орсон бол орон нутагт 11 хүүхэд өртжээ. Бага насны хүүхэд хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэгт өртсөн буюу зам тээврийн осолд орж гэмтсэн тохиолдол улсын хэмжээнд 44 гарсан. Үүнээс 28 нь Улаанбаатар хотод гэмтэж бэртсэн байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 150-200 дуудлага зөвхөн нэг өдөрт бүртгэгдэж байгаа. Гэмт хэргийн шинжтэй, хүний эрүүл мэнд хохирсон 15-20 дуудлага, хүний амь нас хохирсон дуудлага өдөрт дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж байна. Мөн дулаарч байгаа учир бага насны хүүхдүүд замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцож байгаад осолд орж байгаа.  Тэр дундаа сургуулиудын ойролцоо их осол гардаг. Гэхдээ бага насны хүүхдийг осолд өртөж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан.

-Согтуугаар автомашин жолоодох байдад улам л ихсээд байх шиг. Согтуу жолооч дээр тавих хяналтын ямар ажлууд зохион байгуулж байна вэ?


-Согтуугаар автомашин жолоодож байгаа зөрчил 45-60 мэдээлэл бүртгэгдсэн байна.  Энэ зөрчил эрс нэмэгдэж байгаа.  Ер нь 50-100 грамм архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч өөрийн харах ёстой талбайн зөвхөн 1/3-ыг хардаг гэсэн статистик судалгаа байдаг. Тэгэхээр жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны ямар нэг зүйл хэрэглэсэн тохиолдолд зам тээврийн осолд өртөх магадлал 60-80 хувь хүртэл өндөрсдөг гэдгийг анхаарах шаардлагатай. Мөн согтуу жолоочийн орчинд байгаа найз нөхөд, хамаатан садан нь ерөөсөө анхааруулж хэлэхгүй байна.

-Согтуу жолоочийн балагаас болж уржигдархан  нэг айл сүйтэж, нэг  хүний амь үрэгдсэн хэрэг гарсан. Мөн том оврын машин осол гаргасан. Энэ хэргүүдийн талаар?

-Уржигдар “Нисан тиана” маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож замын эргэлт дээр чигээрээ айлын хашаа дайраад айлын гэрийг мөргөж, гэрт сууж байсан нэг хүний амь насыг хохироогоод цааш зогсолгүй давхиж нэг айлын өвлийн орон сууцыг мөргөж зогссон байгаа. Тухайн үед хэргийн газар очиход согтуурлын зэрэг их өндөр, өөрийгөө хянах чадваргүй болтлоо хэрэглэсэн байсан. Ийм ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн.  Хажуугийн өвлийн сууцны эзэнтэй нь бид уулзахад тэнд бага насны хүүхдүүд байж байгаад яг осол гарахын өмнө хичээлдээ явсан байсан. Ер нь Чингэлтэй, Долоон буудал гэх зэрэг хороололд зам тээврийн осол их гардаг. Энэ нь замын зохион байгуулалтыг хангаж чадсан зам баригдахгүй байгаатай холбоотой. Гэр хорооллын айлууд зам дагуу хашаа, байшин, дэлгүүр хоршоогоо барьсан байдаг. Тэгэхээр зам байгуулахдаа аюулгүй байдлыг хангаж тухайн орчинд хаалтууд хийж өгөх хэрэгтэй. Ядаж л эргэлтэн дээр төмөр, туузан хаалтыг олноор нь хийж өгөх чухал. Мөн уржигдэр том оврын барилгын зориулалттай хоёр автомашин  өнгөрөгч амралтын өдөр мөргөлдөж, тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан 12 автомашинд их бага хэмжээгээр хохирол учруулж ноцтой осол гаргасан. Энэ үеэр дөрвөн хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн байгаа.

-Сотгуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарыг чангатгах хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн үү?

-Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг яаралтай батлаж гаргаж, мөрдүүлэхгүй бол энэ янзаараа байгаад байвал согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага нөлөөлөө өгч чадахгүй. Зургаан сараар эрхийг нь хасуулна. Дахиад согтуу машин барина. Энэ үед 25.6 дугаар зүйлээр ял ноогдуулах буюу 30 хоног баривчлана. Гэсэн ч ахиад л архиа уугаад шийтгэл хүлээнэ. Энэ нь хүлээлгэх хариуцлага сул байгаатай холбоотой.

-Дулаарч байгаатай холбогдуулж хөдөө орон нутгийг зорих зорчигдын тоо эрс ихэссэн. Энэ нь зам тээврийн осол ихсэхэд нөлөөлж байгаа байх?

-Дулаарч байгаатай холбоотой хөдөө орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа учир хөдөө  орон нутагт гарч байгаа зам тээврийн осол нэмэгдэж байна. Мөн бага насны хүүхдүүд сургууль цэцэрлэг нь амраад лагерт гардаг. Ингээд лагерын зам дээр хүүхдүүд хараа хяналтгүйгээр тоглож, замын хөдөлгөөнд оролцох, зорчих байдлаас үүсэж зам тээврийн осолд их өртөж байгаа.  Түүнчлэн мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд амь насаараа хохирох явдал их түгээмэл болж байна.

Мөн барилгын ажил эрчимтэй явагдаж байгаагаас том оврын ачааны автомашинууд хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осолд орж бусдын амь нас эрүүл мэндийг хохироодог. Энэ тал дээр холбогдох байгууллагууд болон том оврын машинуудыг ажиллуулж байгаа газрууд анхаарах хэрэгтэй байна.

- БНХАУ-аас оруулж ирсэн мотоциклийг их хэрэглэх болсон.  Энэ нь осол гарахад нөлөөлж байна гэсэн үү?

-Хайшин дугуйтай Хятад мотоциклүүд манай хөдөө орон нутгийн бартаат замд тохирдоггүй. Иймээс хятад мотоциклтэй явсан иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Ер нь орон нутагт гарч байгаа зам тээврийн ослыг харахад мотоциклтэй явж байгаад осолд орж амь нас нь хохирсон тохиолдол эрс нэмэгдсэн.  Сүүлийн үеийн мотоциклууд засмал замд зориулагдсан, масс буюу ачааг даах чадваргүй байгаа. Улмаар мотоциклийн дугуй, обут хагарснаас болоод хүний амь нас хохирсон тохиолдол их бүртгэгдээд байгаа. Харин хигээстэй Орос мотоциклуудын дугуйны обут хагарна гэсэн асуудал байхгүй. Хигээс цохилтыг дааж аажмаар сулардаг. Энэ нь жолооч нарт мэдэгддэг учир зайлшгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжийг өгдөг.

-Зам тээврийн осол хийчихээд хэргийн газрыг орхиж зугтах асуудал их гараад байх шиг. Саяхан л гэхэд мотоциклтой иргэн хүн дайрчихаад зугтсан?

-Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар хэргийн газрыг санаатай болон санаандгүй орхиж зугтах асуудал гарсаар байна. Зам тээврийн осол хэрэг нь жолоочийн анхаарал болгоомжгүй, санамсаргүй үйлдлээр үйлдэгддэг учраас хүлээх хариуцлага нь хөнгөн байдаг.  Тэгэхдээ хэргийн газрыг орхиж зугтсанаараа санаатай үйлдэл болж энэ нь хүлээх хариуцлагыг хүндрүүлдэг гэдгийг жолооч, замын хөдөлгөөнд оролцогч нар анхаарах шаардлагатай.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • mai shvv (119.25.19.38)
    hudlaa l tom tom yariad bn, hj bgaa ym bhgui hudlaa gar
    2013 оны 09 сарын 24 | Хариулах
  • АМЖИЛТ (183.81.169.21)
    ЭНЭ МУНДАГ ХҮНИЙГ ЭНХЖАРГАЛ ДАРГА БАЙХДАА ДОШ НЬ ЖИЙЧИХЭЖ БИЛЭЭ.ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ ИДҮҮЛСЭН ТА ДЭЭШИЛНЭЭ.ХӨРӨНГӨЛӨГ ХУРАНДАА ЭНХЖАРГАЛ ГЭРТЭЭ БАЙГАА ГЭНЭ ЛЭЭ.
    2013 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 14 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 28 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК