
11.00 цагт Оросын 13 дахь удаагийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Фатима Хадуева сэтгүүлчидтэй уулзана.
11.30 цагт Хууль сахиулахын их сургуулиас “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлого” сэдэвт арга хэмжээ зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын өмгөөлөгчдийн холбооноос “Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага байгаа юу?” хэмээн хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт МУНН-аас тагнуулын байгууллагын хууль бус томилгооны талаар мэдээлнэ.
13.00 цагт Сонгинохайрхан дүүргийн МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“Ажил олгогчдын нээлттэй өдөрлөг” өнөөдөр 11:00 цагт ШУТИС-ийн номын сан болон гаднах задгай талбайд болно. Тус өдөрлөгт Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй топ 50 байгууллага, Хөдөлмөрийн төв биржийн 40 мянган ажлын байр бүхий мэдээллийн е-бирж ажиллана.
Тусгаар тогтнолын талбай дээр 09:00 цагаас Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулилт эхэлнэ. Иж бүрэн сургуулилтын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга, ОБЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга болон бусад албаны хүмүүс оролцоно. Сургуулилт нь 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэнэ.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Замын хөдөлгөөний цагаан толгой-2013” тэмцээн ”АСА” циркт өнөөдөр 09.00 цагт эхэлнэ.