Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзан нээлттэй ярилцдаг. Тэгвэл энэ долоо хоногийн уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох гэж байна.Тэрээр боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, яамнаас хэрэгжүүлж эхэлсэн "Ном", "Авьяас" хөтөлбөр болон цаг үеийн ажлуудынхаа талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө.
Уулзалт өнөөдөр 12:00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд эхэлнэ.



















































