
Өнөөдөр 9.00 цагт Тэнгис кино театрын урд Эрх чөлөөний талбайд Чингэлтэй дүүргийн “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа” сэдэвт команд штабын иж бүрэн сургуулийн нээлтийн ажиллагаа болно. Сургуулийн үйл ажиллагаанд нийслэлийн болон ОБЕГ-ын удирдлага оролцох аж.