
Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн 2 сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан байна. Эдгээр нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс байна. ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 139, 140 боллоо.
Өнгөрсөн 7 хоногт 733 хүн хандаж үйлчлүүлснээс 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ. Нийт үйлчлүүлчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтанд орлоо. ХДХВ-ын халдварын хоёр тохиолдол шинээр илэрчээ. Тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)