Жил бүрийн намар оюутнуудын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог виза картын захиалгын асуудал үүсдэг.

Жил бүрийн намар оюутнуудын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог виза картын захиалгын асуудал үүсдэг. Тиймээс МОХ-ноос ирэх хичээлийн жилд ашиглах виза картны захиалгыг хавар зохион байгуулахаар болж, захиалгыг авч эхэлсэн билээ. Харин энэхүү захиалгын хугацаа ирэх сарын 1-нд дуусах аж. Виза картын захиалгаас хоцорсон бол ирэх хичээлийн жилийн шинэ оюутнуудын виза картын бүртгэл явагдаад дууссаны дараа л бүртгэх юм байна. Өөрөөр хэлбэл, шинэ оюутнуудын виза картын асуудал цэгцэртэл хуучин оюутнуудын виза картын захиалга авахгүй аж. Мөн МОХ нь Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалахын яамтай
хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ зунаас хэрэгжүүлж эхлүүлэхээр
төлөвлөөд байгаа юм. Одоогийн байдлаар эхний ээлжинд хэчнээн оюутан
хамруулах, төсөв хөрөнгийн судалгааг Батлан хамгаалахын яам хийж
байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/