
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2013” тэмцээний сүүлийн шатны тэмцээн өнөөдөр Монголын үндэсний “АСА” циркт болох гэж байна. Сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудад замын хөдөлгөөний тухай мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал хэвшил бий болгох зорилготой уламжлалт тэмцээн орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд амжилттай зохион байгуулагдаж байгаа юм. Ингээд эцсийн шатанд 19 цэцэрлэгийн баг хамт олон өрсөлдөхөөр тунаж үлджээ.
Д.Ундрах /24tsag.mn/