Төрийн албаны төв байгууллагуудын олон улсын бага хурал Улаанбаатар хотноо 2013 оны есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болно

Төрийн албаны төв байгууллагуудын олон улсын бага хурал Улаанбаатар хотноо 2013 оны есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болно. Хурал "Төрийн албаны мерит тогтолцоо", "Туршлага, сургамж, сорилт, боломж" сэдвийн хүрээнд болох бөгөөд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү нар гадаад улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хэргийг түр хамаарагчдад Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд мэдээлэл өгч хурлын урилгыг гардуулав. Төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Голланд улсад анх зохион байгуулсан энэхүү Бага хурал улс орнуудын Төрийн албаны төв байгууллагын удирдлагуудтай санал бодол, туршлагаа хуваалцахын зэрэгцээ Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж хурал зохион байгуулагчид үзэж байгаа аж.
24tsag.mn