Нийслэлийн удирдлагууд үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих боддогын
хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалт, хот тохижилтод тэдний оролцоог
нэмэгдүүлж эхлээд байна. Тухайлбал, хотын төвийн гудамж, талбайд тавьсан
энгийн, дахивар гэсэн бичигтэй хог ангилан хийх тасалгаатай сав, модон
сандлыг манайхан дотооддоо хийж байгаа.

Нийслэлийн удирдлагууд үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих боддогын хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалт, хот тохижилтод тэдний оролцоог нэмэгдүүлж эхлээд байна. Тухайлбал, хотын төвийн гудамж, талбайд тавьсан энгийн, дахивар гэсэн бичигтэй хог ангилан хийх тасалгаатай сав, модон сандлыг манайхан дотооддоо хийж байгаа. “Мега Локомотив” компани 345 сая төгрөгийн өртөгтэй 1215 ширхэг хогийн сав, "Түмэн төмөрт” компани 150 сая тогрогоор 400 ширхэг модон сандал үйлдвэрлэж, гудамж, талбайд байрлуулжээ. Хятадаас оруулдаг байсан хогийн савнаас манайхны нэвтрүүлээд буй савны нэг бүрийн үнэ 100.000 төгрөгөөр хямд байгааг албаныхан онцоллоо. Цаашид ч нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг бүрэн ашиглаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, төсвийн зардлаа хэмнэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)