"Хүчит шонхор” худалдааны төвийн наймаачид өнөөдөр сэтгүүлчдэд
хандлаа. Тус захын махны бөөний павилон түрээслэгчдийн түрээсийг тус
захын удирдлагууд одоо байгаа түрээсээс дөрөв дахин нэмэгдүүлсэн байна.

"Хүчит шонхор” худалдааны төвийн наймаачид өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тус захын махны бөөний павилон түрээслэгчдийн түрээсийг тус захын удирдлагууд одоо байгаа түрээсээс дөрөв дахин нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, мах бөөнөөр худалдаалдаг павилионын ажлын байрны түрээсийг дөрөв дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгожээ. Түрээсийн төлбөрийг төлөхгүй гэсэн хүмүүсийг гаргаж оронд нь өөр түрээслэгчдийг оруулж байгаа юм байна. Мөн нэг сая төгрөгийн түрээсийг бүрэн төлөөгүй түрээслэгч нарыг хугацаандаа түрээсээ төлсөнгүй, дутуу төлсөн гэсэн шалтгаанаар нэг сарын түрээсийг нэг сая 500 мянган төгрөг болгож нэмсэн гэнэ. Түрээслэгч нар лангуугаа алдахгүйн тулд нэхсэн нэг сая 500 мянган төгрөгийг нь төлсөн, төлж чадахгүй түрээслэгчдийг ажиллуулахгүй хэмээн лангууг нь лацаджээ. Энэ мэт асуудал түрээслэгчдэд ажлын байрны дарамтаас эхлээд маш олон дарамтыг авчирч байгааг тэд хэвлэлийн хурлын үеэр онцлож байсан юм. Мөн МҮЭХ-оос Хүний эрхийн үндэсний коммисд энэ асуудлаар хандаад байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/