Хөвсгөл аймгийн “Могойн гол” ХК-ийн нүүрсний уурхайд геологи уул уурхайн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр шалгалт хийжээ. Энэ үеэр олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Могойн голын уурхай нь 1971 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээх ажил хангалтгүй байжээ. Иймээс менежментийн төлөвлөгөөнд эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг төлөвлөгөөтэйгөөр тусгаж, хэрэгжүүлж ажиллах, байгаль орчны мэргэжлийн ажилтантай болох арга хэмжээ авахыг үүрэг болгож, зөвлөмж, албан шаардлагыг МХЕГ-аас хүргүүлжээ.Мөн Байгууллагын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй бүсийг тогтоогоогүй, ажиллагсадыг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг солих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байсан зөрчлийг арилгуулсан аж. Түүнчлэн Эрчим хүч, уул уурхайн салбар, МҮЭ-ийн төв зөвлөлийн хамтын хэлэлцээрийн зарим заалт хэрэгжихгүй байгаа, ажиллагсадын үндсэн цалин бусад уурхайтай харьцуулахад хэт бага байгаа талаар ажиллагсдын гомдол их байсан тул тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллагсадын үндсэн цалинг нэмэгдүүлэх, энэ хуралд байгууллагын үйлдвэрчний төлөөлөлийг оролцуулах талаар албан шаардлага хүргүүлжээ
24tsag.mn


















































