
Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд тус байгууллага олон ажил хийж, хийхээр төлөвлөсөн талаараа өнөөдөр МӨХ-ын дарга Д.Батсүх, дэд дарга Б.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ сарын 24-нд “Өмгөөлөгч нийгмийн сайн сайхны төлөө” өдөрлөг болно. Мөн “Эрүүл өмгөөлөгч явган аялал” зохион байгуулж, “Өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан өмгөөлөгчийн хараат бус байдал” сэдвийн олон улсын бага хурал зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/