"Монгол гуравдугаар сургууль" сургуулийн байрыг акталсан учир өнгөрсөн
намраас эхлэн сурагчдаа ойролцоох хоёр сургуульд хуваан хичээллүүлж
байгаа юм.

"Монгол гуравдугаар сургууль" сургуулийн байрыг акталсан учир өнгөрсөн намраас эхлэн сурагчдаа ойролцоох хоёр сургуульд хуваан хичээллүүлж байгаа юм. Хотын даргын захирамжаар энэ оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас тус сургуулийн хуучин барилгыг нураах мөнгө болох 434.8 сая төгрөгийг гаргуулахаар болсон. Тэгвэл сургуулийнхаа байраа суллаж өгөх эд хогшлоо агуулах чингэлэгтэй болж чадахгүйгээс нүүж чадахгүй байсан тус сургууль өдгөө байраа хүлээлгэж өгөх боломжтой болсон байна. Тиймээс тэд тун удахгүй Нийслэлийн өмчийн харилцааны газарт байраа хүлээлгэж өгөхөөр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/