
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулахаар товложээ. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоолгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилоод байгаа юм байна. Шинжээчийн үнэлгээ тодорхой хугацааны дараа гарах бөгөөд түүнийг Ажлын албан дээр хэлэлцсэний эцэст дуудлагаар борлуулах үнэлгээ тогтоогдох аж. Дуудлага худалдааны төв үнэлгээг тоггоосны дараа тодорхой болох гэнэ.